ЭЗБХ: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:EDIIN ZASGIIN BH SHINE/эзбх.png

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 12.00 цагаас хуралдах гэж байна. Хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болжээ.

Дээрх төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 70.5 хувь нь дэмжсэн юм.