Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
УИХ-ын чуулган энэ долоо хоногт ХУРАЛДАХГҮЙ
00

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болдог. Өнгөрсөн долоо хоногийн тухайд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэн баталсан.
Тэгвэл энэ долоо хоногт УИХ-ын чуулган хуралдахгүй байхаар болжээ. Харин өнөөдөр хуваарьт ёсоор УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдах бөгөөд маргааш Төсвийн байнгын хороо, Ёс зүй, дэгийн байнгын хороо тус тус хуралдах юм байна.



