Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Одонтуяа: ТҮҮХИЙ НҮҮРС түлж буй ААН-үүдийг яаралтай төвийн шугам, хийн түлшинд холбоно
00

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "Жилд 150 мянган тонн ТҮҮХИЙ НҮҮРС түлж байна. ТҮҮХИЙ НҮҮРС түлж буй ААН-үүдийг яаралтай төвийн шугам, хийн түлшинд холбоно" гэх мэдээллийг өглөө.
Мөн тэрбээр "Одоо хэрэглэж байгаа түлшийг гуравдугаар сарын 01-нээс дахиж хэрэглээнд нэвтрүүлэхгүй байх зорилт тавин ажиллаж байна" гэв.



