Өнөөдрөөс Хархорин, Нарантуул-2, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/02/bombogor1.png

Шинэ жилийн баяртай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарьт түр өөрчлөлт ороод байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал,

Нарантуул-2, Хархорин зах, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Харин маргааш буюу 3-ны өдрөөс Амгалан, Баянзүрх зах, Сандэй худалдааны төв, Хүчитшонхор, Шинэ Баянзүрх, Дүнжингарав, Шинэ Бөмбөгөр худалдааны төвүүд ажиллаж эхлэх юм.

4-ний өдрөөс Нарантуул, Баялаг ундраа худалдааны төв хэвийн ажиллаж эхлэхээр болжээ.