Автобусанд 1000 төгрөгөөр зорчихыг тодорхойгүй хугацаагаар ХОЙШЛУУЛЖЭЭ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:niitiin teever/bus smart.png

НИТХ-аас батлагдсан тогтоолын дагуу 2025 оны 1-р сарын 1-нээс иргэд автобусанд 1000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон юм. Мөн оюутнууд үнэгүй зорчихоо больж, дээрх нөхцлийн дагуу зорчихоор болсон.

Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Өнөөдрийн байдлаар хуучин тариф буюу 500 төгрөгөөр зорчиж байгаа. 1000 төгрөгөөр зорчих тариф хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй" гэх мэдээллийг өгсөн юм.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Манай төрийн хийж байгаа ажил ийм л байлаг.нянгаа гэж новш юу ч хийж чадахгүй,олны лургүйг хүргэсэн юмаа.зайлаасай

  • З
    Зочин

    бушуу туулай борвиндоо баастай.Нянбаатар нэг ажлаа л тууштай барьж авахгүй ийш тийш үсчиж, дандаа л попордог болжээ. ажил хийхгүй юм байна, хэн ч байсан иймэрхүү хэмжээнд ажлыг хийх л байсан. одоо огцорвол таарна

  • З
    Зочин

    500 төгрөгөөр л өдөржин яваг л дээ. Тэгвэл түгжрэл буурна ш дээ. Дулаарангуут дугуйн зам нэмж хийгээрэй тэгвэл дугуй унана. Явган явах боломжийг нь бүрдүүлээд өг тэгвэл явган явна.

  • И
    Иргэн

    Дандаа ухаан, санаа нь самуурчихсан этгээдүүд шийдвэр гаргадаг юм уу? Тэгсэн ээ гаргасан шийдвэрээ тодорхойгүй хойшлуулна. Бүгд Шархадны хурцын тасагт эмчлүүлбэл яасан юм бэ?