НТБГ: Системийн хөгжүүлэлтийг сайжруулах шаардлагатай учраас 1000 төгрөгөөр зорчих шийдвэрийн хэрэгжилтийг хойшлуулсан

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:avtobus/сөсөсөсөс.jpg

НИТХ-аас гарсан тогтоолын дагуу энэ оны 1-р сарын 1-нээс нийтийн тээвэрт 1000 төгрөг төлж өдөр дөрвөн удаа зорчихоор болсон. Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.

Нийтийн тээврийн бодлогын газраас тайлбарлахдаа "1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчих шийдвэрийн хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулсныг мэдэгдье. Системийн хөгжүүлэлтийг сайжруулах, бүрэн дуусгах шаардлагатай байгаа учир нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт ороогүй буюу одоо мөрдөгдөж байгаа үнэ тарифаар үйлчилж байна" гэсэн юм.