Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
1980, 2000, 2009 онд төрсөн иргэд энэ жил паспортоо сунгуулах эсвэл шинээр АВНА
20

Хуульд заасанчлан Монгол Улсын иргэн 16 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авдаг бол 25, 45 насандаа иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулдаг. Энэ дагуу 2025 онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэмлэх авах юм.
Харин 1980, 2000 онд төрсөн буюу 25, 45 настай иргэд үнэмлэхний хугацаагаа сунгуулахаар болж байна. Хэрэв иргэн та хуульд заасан хугацаанд буюу иргэний үнэмлэхээ сунгуулж эсвэл шинээр захиалж аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхаарууллаа.



