Хууль зүйн яам төрийн албан хэргийг хос бичгээр хөтөлж эхэллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 2 сек
60
legacy:2025/04/NewFolder1/202298813copy.jpg

Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулиар төрийн албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас 1995-2005 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр I”, 2008-2015 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байсан бол хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор 2020-2024 онд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталж, амжилттай хэрэгжүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд Архивын ерөнхий газраас “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022” стандартыг батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн бол Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран төв, орон нутгийн байгууллагуудын албан хаагчдад дээрх стандарт болон монгол бичгийн сургалтыг жил бүр зохион байгуулж, давхардсан тоогоор 1100 гаруй албан хаагч хамрагджээ.

Монгол хэлний тухай хуулиар монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, хөгжүүлэх, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, дүрэм журам, үндсэн чиглэл боловсруулан хэрэгжүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгон хуульчилсан болно.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    Хятадын армонгол

  • З
    Зочин

    Тэнэглэл

  • Ф
    Феодалын үе мөн

    хүүк оюук нарын засгийг дэмжигч, гэхдээ энэ арай ч дээ дан том үсгээр бичнэ гэдэг бол харанхүй бүдүүлэг, ром гүрэн, нүүдэлчин хүүннүү аймгийн үе, далайсан газар нь далд ордгоороо нь муу төрийн албаныхан зайлуул нээрээ, одоо тэгэээд гадаад яаам, элчин сайдууд захидал ингэж бичих юумуу, үсгий олигтой фонт ч байхгүй байж арай ч дээ

  • З
    Зочин

    өөр санаачлах ажил олдохгүй л байгаа юм байх даа.

  • З
    зочин

    АЛЧДИЙН БАЙНА