Шалгалтаар 52.6 тонн түүхий нүүрс хадгалж, хэрэглэж байсныг илрүүллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 28 сек
90
legacy:tuuhii nuurs.jpg

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтнууд өнгөрсөн 12 дугаар сарын 10-26-ныг хүртэл гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн. Тухайлбал,

Сүхбаатар дүүргийн 19, 21, Баянзүрх дүүргийн 21, Сонгинохайрхан дүүргийн 32, 8, Налайх дүүргийн 1, 3, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийт 52.6 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 9 дүгээр гудамж 32 тоотод байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан, Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо хувьсгалчдын 4 гудамж 102б тоот нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос (масло) түлсэн гэх зөрчлийг тус тус илрүүлэн Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна.

Мөн Улаанбаатар хотоос орон нутаг руу иргэн Н, Д нар нь хууль, журам зөрчиж 23 шуудай сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ тооцжээ. Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрсийг бусдаас худалдан авах, зарж борлуулах, түлж, хадгалахгүй байх, шахмал түлшийг тухайн бүсээс зөвшөөрөлгүйгээр гаргахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Түүхий нүүрс нь дээр юм байна гэдэгийг бүгд мэдэжл байгаа гэвч энэнь ард түмэнээс мөнгө саах арга шахмал түлш нэртэй хор

    • З
      Зочин

      Түүхий нүүрс түлэх хар утаатай хурц үнэртэй байна.2019оны өмнөх ямар байсан мэдэх үү.тэр үед орой 5 цагаас утаатай хурц үнэртэй хар өнгө гарч байсан. Сайжруулсан түлш хамаагүй илүү зүгээр

  • Б
    Бат

    Ямар аймшигтай хэрэг илрүүлээ вэ ха ха

  • З
    Зочин

    Шахмал түлшнээс дээр хоргүй утаатай юу нь буруу гэж хятад үнэгүй гаргаж өөрсдөө мөнгө угаадаг байж

  • И
    Иргэн

    Байгалийн нүүрсээ Хятад руу хямд гаргачхаад хогийг нь химийн хороор барьцалдуулаад түлж суудаг тэнэг хүмүүс Монголоос өөр байхгүй биз.

  • З
    Зочин

    Нүүрс тонн тонн-оор түлээд байвал гашуун утаатай байлгүй яахав дээ.....энд тэндгүй түлээд байгаа юм байна. Шинэ түлшнийхээ үйлдвэрлэлд, нүүрс түлэгчдэд хатуу анхаар.......Үр дүнтэй эхэлж байгаа ажлыг нураагч хорлогчдыг хатуу шийтгэ!!!!!Хяналт алдагдсанаас болсон байна......Анх үнэхээр утаа шингэрч үр дүн илт мэдэгдэж байсан шүү дээ......Тэр хэвээрээ явсан бол улам сайжруулаад л явах байлаа......Нийтээрээ хүн бүр сэтгэлтэй оролцож, амиа бодохгүй байх хэрэгтэй......БҮХ АСУУДЛЫГ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦОЖ ДЭМЖИЖ БАЙЖ ШИЙДНЭ !!!!!!!!

  • З
    Зочин

    Үхэж бсан хүүрнүүдээ түүхий нүүрс илрүүллээ гэнээ малуудаа химийн бодист угаартаж үхэж байхаар түүхий нүүрсээ түлээчин өмхий хятадуудаа

  • Ц
    цагаар цэвэрлэх боломж байна

    НАЙРАМДАЛ чиглэлийн сувилал, хотхонуудын нүүрс түлдэгийг болиулах хэрэгтэй.

    • Э
      Энэ өмхий яргачин хүрэлсүх

      Хуцаач хар хятадаа