ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар дараах найман асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 33 сек
50
legacy:chuulgan 2024/1215.jpg

Шинэ жилийн баяр, бүх нийтийн амралт таарсантай холбоотойгоор өнгөрч буй долоо хоногт УИХ-ын чуулган, намын бүлгүүд, байнгын хороод хуралдаагүй. Тэгвэл ирэх долоо хоногт хуваарийн дагуу хуралдахаар товложээ. Тодруулбал, маргааш /2024.01.06/ 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус тус хуралдах бол пүрэв, баасан гарагт хуралдах УИХ-ын чуулганаар нийт найман асуудал хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудлууд:

Пүрэв гараг

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд нарын 101 гишүүн 2024.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

-Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/

-“Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

Баасан гараг

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    100 ямаанд 60 ухна хэрэггүй гэгчээр 3 сая гаран иргэнд 126 хулгайчын хэрэг алга байна.Дээр НИТХ хэдэн хулгайч байдаг билээ.Тэдгээр бүлэг хулгайч нарын тоог цөөлөх хэрэгтэй байна.Тоон ихэслээ гээд идэх нь ихсэхээс биш улс оронд минь тэдгээрийн нэмэр ер нь алга байна даа

  • И
    ИРГЭН

    Монгол улсын хөгжүүлэх юм хийгээсэй!!! Хэрэггүй мөн ч олон хуулинцар батламжаан аядах үхдэлүүд юмаа!!!

  • С
    Содномдорж

    Дэлхийн анхны дархан цаазат газар БОГД ОЧИР ВААНИА 4 ХАЙРХАНЫ ЭЭЖ ТУУЛ РАШААНААР ОРОЛДОХГҮЙ ШҮҮ ЧӨДГӨР МИНЬ

  • З
    Зочин

    Баялагаа үнэгүй өгөөд өөрсдөө гуйлгачин царайчилаад .бусдын зарц боол болдогоо хэзээ болих вэ .50түүнээс дээш 71% хүртэл Монгол улс баялагаа хувь эзэмшиж байж гуйлгачин өртэй байх.зарц боол хараат байдлаас гарна