СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцанд гал гарсны улмаас 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/03/обег-4.jpg

Сурагчдын амралт эхэлснээс хойш хугацаанд хүүхдүүд ахуйн нөхцөлд бэртэж гэмтэх, амь нас, эрүүл мэндээр хохирсон гэх дуудлага мэдээлэл нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тухайлбал,

2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт байрлах орон сууцанд гал гарсны улмаас бага насны хүүхэд угаартаж, нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад, урьдчилсан байдлаар орон сууцны гал тогооны өрөөнд гал гарч, 9 сартай хүүхэд нас барж, 5-12 насны хоёр хүүхэд угаартсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Иймд дээрх хэргийг Хэнтийн аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд:

-Бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр орхихгүй байх,

-Гаднаас нь цоожилж үлдээхгүй байх,

-Ахуйн хүрээний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монгол улс хамгийн том алдаа бол монгол төрийн бодлого буруу явах том толгой дарга ба бие тоосон системтэй улс төрийн нам ба монгол улс улаанбаатар хот одоо бүгд ЛУЙВАРЧ мөнгө хүүлэгч ба ХУЛГАЙЧ АВЛИГАЧ ЛУЙВАРЧ хээл хахууль авсан улс бол монгол улс улаанбаатар хот тэр дунд улс төрч ба монгол ардын нам бүх зүйл гар оруулсан юм дуртай нэг шоронд хоригдож дүргүй хүргсэн дарамт шахалт үзүүлж байгаа билээ энэ яг харгис нийгэм эдийн засаг боол монгол улс нийгэм новш уу болсон улс улаанбаатар хот одоо төрийн нам том ХУЛГАЙЧ АВЛИГАЧ ЛУЙВАРЧ мөнгө идсэн нууж байгаа шүү цагдаа шүүх эрх мэдлийг гар оруулсан хувь нэмэр монгол ардын нам