Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:2025/01/03.png

Пүрэв гарагийн Засгийн газрын хуралдааны үеэр Туулын хурдны замын төслийн явцын талаар танилцуулсан. Улмаар энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсон юм.

Тэгвэл өнөөдөр 16.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллахаар болсон байна.