Туулын хурдны замыг хоёр жилийн дотор ашиглалтад оруулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:tuuliin zam/01.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох сайд нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулсан.

Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, Туулын хурдны замын ажлыг эрчимжүүлэхээр болов. Энэ сард тендер зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

legacy:tuuliin zam/02 oyu.jpg

Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүрэгт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.

Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотыг тойрон гарах тасралтгүй хөдөлгөөн бий болж, түгжрэл буурна. Энэ нь Азийн авто сүлжээний хөгжлийг дэмжих юм.

legacy:tuuliin zam/03.jpg