Цэргийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Tsereg/цэрэг татлага3.jpg

Цэргийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 6-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд,

55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч,

60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер,

65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдах юм.

Мөн цахим үйлчилгээний “E-Mongolia” системээр хүсэлтээ илгээх боломжтой. Өөрийн биеэр бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх,

Цэргийн үүрэгтний үнэмлэх (Бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх)-тэй ирж тэмдэглэл хийлгэнэ.

Цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон шинээр 18 нас хүрсэн иргэд:

3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь,

Иргэний цахим үнэмлэх

Ажлын газрын болон оюутны үнэмлэхтэй ирнэ.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлд хамрагдаагүй, зайлсхийсэн иргэдэд зөрчлийн тухай хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.