Мөрдөн шалгалтын явцад БЗС-аас олгогдсон 1.8 сая ам.долларын зээл эргэн төлөгджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:Dollar/Dollar.jpg

Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Холбогдох материалд хийсэн шалгалтаар:

-Сайдын тушаалд заагдсан хугацаанаас хэтрүүлэн санхүүжилт олгосон,

-Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулаагүй, сайдын тушаалд нэр заагдаагүй иргэдэд санхүүжилт олгосон,

-Суралцагчийн хувийн данс руу шилжүүлсэн,

-Сайдын тушаалд заагдсан сургуулиас өөр сургуулийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдсон 345 суралцагчийн 1.8 сая ам.доллар /5.9 тэрбум төгрөг/-ын зээл эргэн төлөгдсөн байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хүн

    Одоо аваад огт төлөхгүй байгааг Төлчихсөн өргүй хүмүүсийн нэрсийг төлсөн мөнгний нь хэмжээтэй нэрсийг ил тод нийтэл Зээл өгсөн сайд нарын нэр ийг бас нийтэл

  • З
    Зочин

    Дарга нар улсын өчнөөн сангуудаас зээл авч цөлөмж эргээд сохор зоос ч төлдөггүй. Ард түмэн блохоор төлөх ёстой гж элдвээр дарамтлана. Одоо блохоор өөрсдиигөө төлчихлөө гж хуурч бга бл ёстой май шүү..

  • З
    Зочин

    Төлсн гж худлаа шааж бгам..Татвар хураамж.торгууль нтрээ иргэдээс авах гсэн нариин арга. Томчууд өчнөөн төчнөөн зээл аваад одоо блтол төлөөгүй бга тул иргэд барьцаж эхлэхээр ингэж худлаа шааж хуурч бга шү..битгии хууртаарай манайхаан..

  • И
    ИРГЭН

    Иргэдээ хуурхаар шийдэж!!!ккк огт төлөөгүй!!