М.Бадамсүрэн: Хөгжлийн санд хуримтлагдсан 250 гаруй тэрбум төгрөгөөр шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх ЗГ-ын бодлого бий юу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:badamsuren gishuun/БАЙНГЫН.png

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Хөгжлийн санд хуримтлагдсан 250 гаруй тэрбум төгрөгөөр шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх ЗГ-ын бодлого бий юу" хэмээн асуулаа.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төслийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн санг зарцуулна. Тийм учраас хуримтлагдсан орлогыг төслүүдэд ашиглах боломжтой" гэх хариултыг өгсөн юм.