Ш.Мөнхийн-Од: АНУ-ын AAU хүүхдийн лигт оролцох хүсэлтэй 15-19 насны хүүхдүүдийг энэ сарын 14-нд бүртгэнэ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/01/ббб.png

Сагсчин Ц.Шаравжамц АНУ-ын Чикаго хот дахь "Монгол авьяас академи"-тай хамтран хүүхдийн шигшээ баг бүрдүүлж, АНУ-ын AAU хүүхдийн лигт оролцох гэж байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. AAU хүүхдийн лиг ирэх тавдугаар сарын 1-31-нд АНУ-д болно. Тус лигт оролцох хүсэлтэй 15-19 насны хүүхдүүдийг энэ сарын 14-нд бүртгэж, сонгон шалгаруулж авах юм байна.

АНУ-ын дасгалжуулагч, скаутуудын нүдэнд өртөхөөр ур чадвар өндөртэй тамирчдыг сонгон шалгаруулж тэдэнд боломж олгохыг зорьж байгаа гэдгийг МУГТ Ц.Шаравжамц онцлов.