Н.Учрал: Урам нь хугарсан багш, эмч нар эзэмшсэн мэргэжил, дуртай ажлаа арга буюу орхин одож, ахиу цалин орлого, амьдралын мөр хөөж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 51 сек
240
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/r.jpg

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгааны талаар цахим хуудаснаа ийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Өнөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх гэж байхаа болиод байна. Хэн дуртай нь очиж лайвддаг, дүрэм журмаа баримталсных нь төлөө дарамталдаг, сошиал сүлжээнд хаяж өгдөг, цалин хөлс, нийгмийн баталгаа нь хангалтгүйгээс Монгол Улс багшгүй, эмчгүй, сувилагчгүй боллоо.

Бурам нь багахан, урам нь хугарсан багш, эмч нар эзэмшсэн мэргэжил, дуртай ажлаа арга буюу орхин одож, ахиу цалин орлого, амьдралын мөр хөөж байна. Өндөр хөгжилтэй улс оронд бол эмч, багш хамгийн өндөр цалинтай.

Төрийн албаны хуулинд төрийн үйлчилгээ буюу эмч, багшаас бусад төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч гэж заасан нь ялгаварлан гадуурхсан шинж агуулсан. Яам, тамгын газарт ажилладаг нь төрийн жинхэнэ алба, багш, эмч нар нь болохоор жинхэнэ биш юм уу.

Төрийн албаны реформоор дэвшүүлж буй бидний зорилт бол төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгаа цалин хөлс, нэмэгдлийг төрийн жинхэнэ албатай адил тэгш байхаар хуульчлан дархлахад оршино. Ажлын гүйцэтгэл, ур чадварт нь суурилж нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Төрийн үйлчилгээ гэхээсээ нийтийн үйлчилгээний тэргүүлэх албаны түвшинд дэвшүүлж, байр суурь, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь реформын амин чухал, үндсэн гол зорилго. Багш хүн төрийн багш биш түмэн олны багш. Ардын багш танаа гэж хүндэлдэг болохоос төрийн багш аа, төрийн үйлчлэгч ээ гэдэггүй. Эмч, сувилагч нар төрийн үйлчлэгч биш түмэн олон, нийтийн төлөө эрүүл мэндийн манаанд цаг, наргүй зогсдог цагаан нөмрөгтнүүд.

Миний бие багш нарын хүүхэд, гэр бүлээрээ ч багш хүний хувьд багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг 2018 онд боловсруулж, батлуулж байх үед төрийн тэргүүлэх албанд тооцох санал гаргаж өргөн барьж байсан шиг ТҮ гэх ангиллаас өөрөөр нэрлэж статусыг нь өргөн шийдвэрлэх нь зөв юм.

Ирэх хаврын чуулганаар Төрийн албаны багц хууль өргөн барих тул намрын чуулганы завсарлагаанаар хуулийн өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, багш, эмч, сувилагч нарынхаа эрх ашиг, санал бодлыг тусган авч ажиллах болно.

Ардын хүүхдийн багш нар, ачит эмч, сувилагч нарынхаа ажиллах орчин, амьдралын баталгаа, эрх ашгийг хангаж хамгаалахын төлөө хичээн зүтгэх нь та бидний хүн ёсны үүрэг гэж боддог" гэжээ.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Багш эмч нарын цалин гэж хоосон ярьцгаах хэрэггүй баймаар.

  • З
    Зочин

    Жагсаалын агуулга нь мөнгөний хэдэн троллууд тэс ондоо зорилготой байхаар яаж үр дүн гарахым бэ үндсэн асуудлаа зөв зүйтэй ярьж хэлээд жагссан бол очиж оролцмоор бна Даанч хэдэн хүний үймээн хутгуур ,холион бантан дунд очихоос ичгэвэртэй юм даа Алсаас удирдлагатай утсан хүүхэлдэйнүүд дондогмаа нар сүйрүүлж бна доо

  • З
    Зочин

    Өнөөдөр багш, эмч нарын нэр төр, амьдрах баталгаа тун хомс бна. За яахав их эмч нар нь хувийн эмнэлгээ бариад түрээслээд тусдаа гарчихна. Багш нарт бол үнэндээ тэгэх боломж алга. Хүний олон хдийг сургах гээд толгойтой үсээ буурал болтол орон гэрээ мартан ажиллана. Эцэст нь тэтгэвэртээ ч гарч амжилгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Үлдсэн хдүүд нь цалингийн зээлтэй байсан аав ээжийнхээ өртэй үлдэнэ. Энэ бол одоо үед бгаа дүр зураг. Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахын зэрэгцээ чадваржуулах хэрэгтэй бна. Өнөөдөр зөв бичгийн дүрэм мэдэхгүй багш нар их бна. Ямар нэгэн хувийн дээд сургууль төгссөн нэртэй дипломын голууд. Дарга нарын нэрээр орсон нөхдүүд их болж. Тэгээд болоогүй зөвлөгөө өгч хатуухан үг хэлсэн удирдлагаа дарга ахдаа матна ккк нөгөөх нь удирдлагыг нь дарамтлана . Боловсролд ийм л дүр зурагтай болжээ. Чадваргүй багш чадваргүй боловсон хүчнийг бэлдэнэшдээ. Боловсролд танил тал ар өврийн хаалгаа болих хэрэгтэй. Чаддаг нь тултал цалингаа аваад хийх хэрэгтэй.

  • И
    Иргэн

    Багшгүй болгох ажлыг Л Энхамгалан гэх сэтгэцийн асуудалтай нөхөр хийсэн

  • Н
    Няамбаатар

    Зөв хэн дуртай очоод лайв хийгээд загнаад хэл амаар доромчилоод зодохоос наагуур болдог багш эмч сувилагчид чинэ басал хүн Багш эмч сувилагч даа нэр хүндийг өргөх болсон

  • Z
    Zichin

    Buh salbariin mergejliin humuus tsalin bafa tul fadafsh garaad uwtsgaasan bhaa

  • С
    Сэлэнгэ

    Би ч гэсэн эмч,сувилагч нарын талаар их муухай сөрөг бодолтой байлаа.Гэтэл өнгөрсөн жил өвдөөд эмнэлэгээр яваад эмнэлэгийн ажилчдыг ямар хүнд нөхцөлд,их ачаалалтай,бага цалинтай ажилладгийг нь ойлгосон.Харилцаанаас харилцаа үүсдэг болохоор ард түмэн бидэнд их учир байдаг юм байна лээ шүү!!!Тэд нар маань үнэхээр зүтгэж ажилладаг юм шүү.!!!

  • З
    Зочин

    Олигтой эмч багш цөөхөн яг үнэндээ. Цаг нөгцөөгөөд мэдлэг хомс ядаж сэтгэлгүй зүтгэлгүй хов яриад байж байдаг.

    • З
      Зочин

      Олиггүй ч байсан цалин нь маш өндөр байх ёстой

  • З
    Зочин

    Цалин нэмж орон сууцаар хангаачээ амьдралын баталгаа алга

    • З
      Зочин

      Тийм шүү

  • З
    Зочин

    Урам хугарах юу байх вэ. Ерөөсөө Монгол хүн, ялангуяа төрийн албанд ажиллаж буй хүмүүс ур чадвар, мэдлэгээр асар дорой байна. Арын хаалга гэдэг юм Монголын боловсролын тогтолцоог идэж дуусгалаа. Албан тушаалыг ч энэ л ялзалж байна. Юу ч чадахгүй, мэдэхгүй Монгол хүн ниймийг ялзруулж байна. Уих-д гарсан хэдийгээ л хар. Хуулиа батлаж чадахгүй, мэдэхгүй будилж байна шүү дээ. Нэг хэсэг энэ Учрал гэхэд л өөрөө яаж будилж явлаа? Одоо л энэ хэдэн залуусаа өнгөлөх хэмжээний чадвартай болж байгаа юм байх. Монгол амбийцын зуданд нэрвэгдэж байна. Ямар ч албан хаагч, мэргэжилтэнг аваад үзэхэд албан тушаал дээрээ тэнцэх үү гүй юу гэдэг асуудал л босож байна. Ажлын байр ихээр байгаа нь түүнд тэнцэх хүн олдохгүй байгаагийнх. Ийм тохиолдолд гаднаас ажиллах хүч хайсан нь илүү хурдан, найдвартай.

    • З
      Зочин

      Цалинг нь маш сайн нэмчихэд амандаа тэнцэнэ Тэнцэх эсэхэд чухамдаа цалин хамааралгүй Цалин нь хамгийн өндөр байх ёстой

      • З
        Зочин

        Цалин өндөр байвал чухамдаа хамгийн мундаг нь багш болохыг хүснэ

  • И
    Иргэн

    Монгол хүнийг МОНГОЛООС гаргах бодлого явдаг юм болов уу

  • Б
    Баагии

    Цалинг нэмээчээ. Өөрсдөө идэж уухаас өөр юу х йдэг 26 хулгайчаас тоог нь багасгаж 38 болгоо.Тэдний цалинг хасаж эмч баг нарт өг.Зүгээр бхад лайв хийдэггүй бх шүү. Архи дарс уусан , ажлаа хийдэггүй , авилгал авсан гэх мэт буруу үйлдвэл хийхэд л лав хж баталгаажуулдаг бхаа

  • З
    Зочин

    Би төрийн жинхэнэ албан хаагч 1.4 сая цалинтай дээр хоол унааны мөнгө өнөөд гар дээрээ 1,6 авч байсан. Одоо 6% нэмэгдэж бна. Наад багш нар чинь яс яман дээр янз бүрийн өчнөөн нэмэгдэлтэй цалин аваад гар дээрээ бид нараас илүү авч байгаа шүү. Жинхэнэ албан хаагч гээд илүү аваад байгаа юм алга. Харин ч бөөн шалгалт шүүлэг. Нийгмийн баталгаа ч гэх шиг хаана байна тэр нь. Төрийн албаны бүх цалингаа нэммээр байна. Одоо захын рестораны зөөгч ийм цалин авч байгаа шүү. Эзэмшсэн мэргэжлээрээ улс орондоо хувь нэмрээ оруулаад аятайхан амьдрая гэхээр цалин нь амьдралд хүрэхгүй хажуугаар нь бөөн дарамт шахалт хувиараа наймаа хийж амьдардаг юм уу даа л гэж бодож байна

  • З
    Зочин

    Заас лайвчин гаас болж ажилаа орхих биш энэ нам нам дагасан өлөн авилгач хулгаачууд бүх баялгииг тонон дээрэмдэж байгаадл урам хугардагшдэээ ард иргэд улныхан ждү нүүрс овшоор богдуулын газарууд ндсан бүүр ирнэдиинхэээ автобусыг хүртэл хуучнаар сольж ашиг олдог шуналт өлөн бузруууд баяжааал ял гэж бараг авахгүй шудрага биш үе хэзээ дуусах вэ одооо бүх татварууд бүх хэрэглээнии үнэ өсжиин тогоос авхуулааад

  • З
    Зочин

    Medeejiin heregshdee chi yaaj medhewdee odoo ih hurliin gishvvn bolchood naad hulgaichuudtaigaa nigdchiheed sansariin ym yriad suuh gej zaluu hvn bj naad hulgaichuudtaigaa temtsej chadahgui bnu

  • Ц
    Цогт эх оронч

    Учрал зөв бодож сэтгэж байна. Багш,эмч,сувилагч нараа маш сайн дэмжих хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжил муу байна гэдэг нь багш бэлтгэдэг сургуультай ямар ч холбоо байхгүй. Хөдөөнөөс баахан хүмүүжилгүй архичин тамхичин ажилгүй завхуулууд ардчилал, хүний эрх чөлөө нэрээр хотод шавж тэдний хүүхдүүд нь хүмүүжилгүй орчинд өсч төлөвшчихөөд багш нар луу дайраад байхгүй шүү бичиг үсэггүй малнуудаа.

    • И
      Иргэн

      Хот, хөдөөгөөр ялгах юм байхгүй дээ хө, муу л юм бол хөдөөнх гэдгээ больж үз

    • З
      Зочин

      Бичиг үсэггүй мал олон байгаа бол бичиг үсэг мэдэхгүй багш нэртэй тэжээврүүд олон байна гэсэн үг.

  • З
    Зочин

    За боль оо !!! 34 жил эмч , багш нарын эрхийг хамгаалж ярьлаа. Үүрэг хариуцлагын талаар ярихаар хошуугаа унжуулж , үсээ хусуулж орилж чарлаад , ажлаа хаяна гэж сүрдүүлээд амар юм болж дээ. Хүүхдийн хүмүүжил муу байна гэдэг чинь багш бэлтгэдэг сургуулиуд чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэсэн үг. Чанаргүй бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах нь шударга ёсонд нийцэхгүй.

  • З
    Зочин

    Найрамдал хүүхдийн зусланд өндөр дээрээс хүүхэд унаж маш хүнд гэмтсэн байна үүнийг нуун дарагдуулж байна.