Баянхонгор аймгийн Баянговь суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Улаанбаатарын цагаар өчигдөр 20:13 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Тухайн газар хөдлөлт нь Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг дэвсгэрт болжээ.

Газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км, Богд сумын төвөөс баруун урд зүгт 49 км, Жинст сумын төвөөс баруун урд зүгт 56 км-ийн зайд болсон байна.