Н.Учрал: ТӨК-ийн захирлуудын нэр хүндийг өсгөхгүй бол болохоо байлаа. Бүгд ХУЛГАЙЧ гэж хараад байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:2025/09/aa.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал гишүүдийн асуултад хариулт өгч байгаа юм.

Тэрбээр "Төрийн өмчит уул уурхайн компаниудынхаа захирлуудын нэр хүндийг өсгөхгүй бол болохоо байлаа. Цаашид ард түмний эрүүл мэнд, боловсролд зарцуулах орлогыг нэмэгдүүлж чадаж буй компанийн захирлыг гудамжаар алхахад нь алга ташдаг болмоор байна шүү дээ. Тэгэхгүй бол бүгд ХУЛГАЙЧ гэж хараад байна" гэлээ.