Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/01/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-3.jpg

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус тэмцээнд 47 клубийн 313 тамирчин зодоглож байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 57кг, 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Харин маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын жингийн аваргууд тодрох бол ням гарагт холимог багийн барилдаан болох хуваарьтай байгаа аж.