УАШТ: Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:474094751_1076920640904656_1134136495484706789_n.jpg

“Алдар” спорт хорооны тамирчин Б.Мөнхнар чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байв. Харин энэ жил зорьсноо гүйцээж, УАШТ-д анх удаа түрүүллээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 50 кг-ын финалд “Оргил” клубийн М.Мөнхгэрэлийг 4:2-оор буулгаж авсан юм. М.Мөнхгэрэлийн хувьд өнгөрсөн жил Б.Мөнхнарыг ялан аваргалсан бол өнөө жил хожигдон мөнгөн медаль хүртлээ.

U-23 насны Азийн АШТ-ий хүрэл, Армийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Г.Оюундарь хүрэл медалийн эзэн болсон. Энэ нь түүний насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медаль байв.

Хоёр дахь хүрэл медалийг өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын УАШТ-ий 1 алтан медальт, U-17 насны Азийн аваргын мөнгөн медальт Ч.Номин хүртлээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөн л анхны медалиа авчээ.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын дүн:

1.Б.Мөнхнар (Алдар)

2.М.Мөнхгэрэл (Оргил)

3.Г.Оюундарь (БГД Аваргууд академи)

3.Ч.Номин (Тэх Мөнх)