FIBA: Азийн аваргуудын лигд “Хасын Хүлэгүүд“ болон дэд аварга “Бишрэлт Металл“ багууд өрсөлдөхөөр болжээ

Спорт
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2025/01/65697568389db.jpeg

Азийн аваргуудын лиг буюу Basketball Champions League Asia (#BCLAsia) 2025-д МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улирлын аварга Хасын Хүлэгүүд болон дэд аварга Бишрэлт Металл багууд оролцох болсныг ФИБА өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Манай бүст Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез улсын багууд өрсөлдөж бүсээс 2 баг #BCLAsia Final-д өрсөлдөх аж.

Манай багууд гурван удаа зочлон тоглолт хийж, 2025 оны тавдугаар сарын 9-14-ны өдрүүдэд эх орондоо өрсөлдөгч багуудаа хүлээн авч тоглоно.