Хөгжлийн банкны санхүүжилтээр тавигдсан Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам ашиглалтад орлоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-6976.webp

Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ гарцыг бий болгох Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын нээлт эхэллээ.

MPA PHOTO 2026-9-100-6247.webp


Төслийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, холбогдох яамд болон Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд, төмөр замчдын төлөөлөл, төслийн инженер, техникийн ажилтнууд оролцож байна.

MPA PHOTO 2026-9-100-6005.webp

Энэхүү бүтээн байгуулалтад Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгосон юм. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгалыг нийслэлийн төвөөс үе шаттай шилжүүлж, тээвэр логистикийн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

MPA PHOTO 2026-9-100-6118.webp MPA PHOTO 2026-9-100-0299.webp