Дорнод аймгийн Халхгол, Матад суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Ар булаг” гэдэг газар өнөөдөр (2026.10.11) 10.55 цагт гарсан хээрийн гал түймрийг 18.15 цагт бүрэн унтраажээ.
Мөн Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Оорцог” гэдэг газар 14.37 цагт гарсан хээрийн түймрийг 20.45 цагт цурамд оруулсан байна.
Харин Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд бүртгэгдсэн хээрийн түймэр болон Дорнод аймгийн Матад суманд өнөөдөр бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн болон БНХАУ-ын талаас зэрэг нийт 215 хүн, 38 автомашинтайгаар оролцож байна.


