А.Ганбаатар: "Өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөн бол Монголоо өөрчилж, бүтээх гол ажлын эхлэл

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
843366997_2007369673250398_5681196637930039346_n.webp

Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөний нээлтээ өнөөдөр (2026.10.11) хийлээ.

УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга А.Ганбаатар аяныг нээж үг хэлэхдээ “ Өнөөдрийн аян зүгээр нэг аян биш. Монголоо өөрчилж, бүтээх гол ажлын эхлэл юм. Бид аяны үр дүнгээ Их Монгол Улс байгуулагдсан арванхоёрдугаар сарын 06-нд дүгнэнэ.

Энэхүү аяны нээлтэд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ ил тодоор илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Л.Гантөмөр нар хүрэлцэн иржээ. Ирэх сонгуулиудад Ардчилсан нам ялалт байгуулахад Баянзүрх дүүргийнхэн, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам онцгой үүрэгтэй шүү” хэмээн онцлон хэллээ.

Энэхүү аяны нээлтэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцон гишүүд дэмжигчдэдээ хандан үг хэлсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Г.Хосбаяр, С.Цэнгүүн нар болон Баянзүрх дүүргийн АН-ын ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцлоо.