Галын улмаас хоёр айлын хашаа, байшин, амбаар шатжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4297.webp

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 7 дугаар гудамжинд гал гараад байна гэсэн дуудлага өнөөдөр 18.58 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын 6х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 25 метр хашаа, иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар, 4х5 метрийн хэмжээтэй байшингийн баруун тал хайрагдаж, 25 метр хашаа шатаж байсныг унтраасан байна.