Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
001-1.webp

Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт 2026 оны 10 дугаар сарын 11-нд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, төрийн болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

IMG_4281.webp


IMG_4283.webp

Хангайн бүсийн газар зүйн онцлог, инженерийн нарийн төвөгтэй шийдэл шаардсан энэхүү төмөр замын төслийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүд, Монгол инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр бүтээн байгууллаа.

IMG_4284.webp