“Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатар аймагт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 4 мин 18 сек
00
IMG_4247.webp

”Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн Сүхбаатарт өртөөлж, ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ

Ардчилсан намаас улс орон даяар өрнүүлж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний Сүхбаатар аймаг дахь нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын хорооны III хурал болон Ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хамтатган зохион байгуулсан юм.

IMG_4248.webp

Арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал, Ардчилсан ахмадын холбооны Ерөнхийлөгч Ш.Адьшаа, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ш.Идэрбат, ҮБХ-ны гишүүн Төмөрхүү болон Ардчиллын анхдагчид, гишүүд, дэмжигчид болон орон нутгийн иргэд оролцлоо.

Сүхбаатар аймагт ардчиллын үнэт зүйл, залгамж холбоог хадгалж ирсэн ахмад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ярилцахын зэрэгцээ аймаг, орон нутаг болон Монгол Улсын хэмжээнд өөрчлөх, бүтээх шаардлагатай ажлуудын талаар хамтран хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга Ж.Батсуурь “Бид ‘Нээлттэй нам, цэгцтэй нам’ аяныг хэрэгжүүлээд жил шахам болох гэж байна. 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш болсон есөн удаагийн сонгуулийн сүүлийн зургаад нь Сүхбаатар аймгийн Ардчилсан нам дараалан ялалт байгуулсан. Бидэнд бүтээх боломжийг бий болгосон ахмадууд, бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье. Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөний нээлтийг бид аймагтаа намын хорооны III хурал болон Ардчиллын анхдагчдадаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээтэй хамтатган зохион байгуулж байна.

Сүхбаатарчууд бид өөрчилж чадсан, бүтээж чадсан аймаг” хэмээн онцоллоо.

IMG_4254.webp

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ардчилсан нам “Монголоо өөрчилье, бүтээдэг Монгол болгож өөрчилье” гэсэн үзэл санааг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр аль хэдийн өөрчилж, бүтээгээд үзүүлчихсэн баг, хамт олны өмнө бид ирлээ. Сүүлийн зургаан сонгуульд дараалан ялна гэдэг бол Сүхбаатарын ардчилагчид амлаж чаддаг, амласнаа ажил хэрэг болгож, бүтээж чаддаг хамт олон гэдгийг харуулж байна. Өнөөдөр залуучуудын орон нутгаас төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байгаа ч Сүхбаатар аймгийн хүн ам өсөж, 70 мянгад хүрч байна. Мөн сүүлийн гурван жилийн дунджаар Сүхбаатар аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд нэгдүгээр байрт орлоо. Үүнийг амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх вэ. Бид Монгол Улсаа өөрчлөх хэрэгцээ, шаардлагатай боллоо. Энэ өөрчлөлтийн суурь асуултууд та бидний өмнө тавигдаж байна. Монгол Улс бүтээдэггүй эдийн засагтай орон болсныг хамтдаа өөрчилж, бүтээцгээе. Өнөөдрийн байдлаар иргэдээс 26 мянга гаруй өөрчлөлтийн санал ирсэн байна. Бид анх гурван сарын хугацаанд 10 мянган санал авна гэж төлөвлөж байсан. Энэ тоо Монголчуудад өөрчлөлтийн хүсэл эрмэлзэл ямар их байгааг харуулж байна.

Иргэдийнхээ санал, санаачилгыг бид 2027, 2028 оны төрийн сонгуулиудын мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичиг болгон боловсруулна. “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн бол Монголын ирэх 10 жилийн хөгжил, бодлогын стратегийн эхлэл юм” гэлээ.

IMG_4249.webp

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сүхбаатар аймаг бол өөрчилж чаддаг, бүтээж чаддаг аймаг. Тиймээс би та бүхнээрээ бахархаж явдаг. 1990 онд ард түмний хүссэн өөрчлөлт өнөөдөр бүрэн биелээгүй байна. Үүнийг өөрчлөхийн тулд “Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлээд байна.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Ардчиллын буухиаг үргэлжлүүлж, аймгаа хөгжүүлэн авч яваа залуучууддаа баяр хүргэе. Сүхбаатарын ардчилагчид иргэд юу өөрчлөх, юуг бүтээхийг хүсэж байгааг сонсож чаддаг, түүнийгээ ажил хэрэг болгож чаддаг учраас өнөөдрийг хүртэл зургаан сонгуульд дараалан ялалт байгуулж байгаа юм. Та бүхэндээ улам их амжилт хүсье” гэв.

IMG_4250.webp

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, “Сүхбаатарын ардчиллын ялалтын үндэс суурь нь эв нэгдэл юм. Монголд өөрчлөх маш олон зүйл байна. Энэ өөрчлөлтийг хэрхэн хийж, хэрхэн бүтээдэг болохыг хамгийн сайн мэддэг хүмүүс бол та бүхэн. Эрх баригчид өнгөрсөн 10 жилийн хугацаанд иргэдийн амьдралыг уруудан доройтууллаа. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилагчид хариуцлагатай оролцох ёстой. Монголын ирээдүйг илүү сайн сайхан болгохын төлөө энэ өөрчлөлтийг хамтдаа хийцгээе” хэмээн хэллээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, “Өөрчлөлт гэдэг бол хандлага, үйл ажиллагаа. Харин бүтээнэ гэдэг бол ярьснаа ажил хэрэг болгож, иргэдийнхээ амьдралд бодит үр дүн бий болгох явдал юм.Өнөөдөр иргэд ажил, орлоготой байхыг, залуус бизнесээ эхлүүлэх боломжтой болохыг, малчид орлогоо нэмэгдүүлэхийг, нийгэмд шударга ёс тогтохыг хүсэж байна. Нийтээрээ өөрчлөлтийг хүсэж байна. Энэ өөрчлөлтийг, бүтээн байгуулалтыг хэрхэн хийж болдгийг зургаан сонгуульд дараалан ялалт байгуулсан Сүхбаатар аймгийн ардчилагчид та бүхэн харуулсан. Та бүхэндээ баяр хүргэе. Хамтдаа улс орноо өөрчилж, бүтээн байгуулъя” гэсэн юм.

IMG_4251.webp

Ардчилсан намын дэд дарга Н.Ганибал “Ардчиллын анхдагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. "Монголоо өөрчилье, бүтээе" хэмээх томоохон үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байна. Сүхбаатарын ардчилагчид бид хамтдаа өөрчлөлт хийж, аймгаа бүтээн босгож чадсан. Өнөөдөр Монголд өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Үүнийг өөрчлөхийн төлөө бид үндэсний хөдөлгөөнөө эхлүүлж байна. Бүгдээрээ Монголоо өөрчилж, бүтээцгээе. Та бүхэндээ амжилт хүсье” хэмээн уриаллаа.

“Монголоо өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд иргэдтэй биечлэн уулзаж, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, өөрчлөхийг хүсэж буй зүйлсийг сонсож, улмаар бодит бодлого, шийдэл болгон боловсруулахад чиглэж байна.

Та Ардчилсан намын гишүүн биш бол www.an.mn сайтаар орж, саналаа өгнө үү. Харин намын гишүүн бол “AN+” аппликэйшнээр нэвтэрч саналаа өгөөрэй.