“Баруунсалаанд баавгай явж байна” гэх худал мэдээлэл түгээсэн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Өнөөдөр /2026.10.10/ цахим орчинд нэр бүхий группэд "Баавгай явж байна" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад, иргэн "Б" нь хиймэл оюун ухаан ашиглан, хуурамч зураг бүтээж, цахим орчинд нийтэлсэн нь тогтоогдсон байна.
Иймд худал мэдээлэл түгээсэн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.9-д зааснаар хариуцлага тооцжээ.
Дээрх заалтад “Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

.webp)
