“Мобиком”-ынхон сүлжээний ажил хийж байхдаа ГАЛ АЛДЖЭЭ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
IMG_4299.webp

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт өргөн хэмжээний түймэр гарч, Онцгой байдал болон бусад байгууллагуудын алба хаагчид гурав дахь өдрөө ажиллаж буй. Тодруулбал,

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар (аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км-т) хээрийн гал түймэр гарсан дуудлага энэ сарын 08-ны 11.55 цагт бүртгэгдсэн аж.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сум дахь 62 дугаар анги, Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 83 хүн, 13 автомашинтайгаар 10 бүлэгт хуваагдан ажиллаж байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, “Мобиком”-ын ажилчид тухайн байршилд сүлжээний асуудлаар ажиллах явцдаа тээврийн хэрэгслээсээ гал алдсан нь ийнхүү их хэмжээний түймэр гарахад хүргэжээ. Энэ үйл явдлыг “Мобиком” компани ч хүлээн зөвшөөрсөн байна. Түймрийн голомтод салхи ихтэй, тогтмол чиглэл өөрчлөгдөж байгаа нь түймэр унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байгааг ОБЕГ-аас онцоллоо.