Б.Энхсүх: УИХ-ын даргын айлчлал парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээр, айлчлалын давтамжийг хадгалах чиглэлд өндөр үр дүнтэй айлчлал болж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/03/ailchlal 3.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалтай холбогдуулан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх "УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн энэ удаагийн айлчлалын онцлог нь парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентын удирдлагын түвшинд яриа хэлэлцээр, айлчлалын давтамжийг хадгалах чиглэлд өндөр үр дүнтэй айлчлал болж байна" гэлээ.