Наурызын баярын бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд АВТОМАШИН, үзүүрлэсэн бөхөд 4 сая төрөгийн шагнал гардуулна

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Buhchuud/serik/cf3cbcd1-3d31-408a-9f35-ce3975f0fe77.jpg

Маргааш буюу энэ сарын 22-ны өдөр Казах түмний Наурызын баяр тохионо. Энэ өдрийг тохиолдуулж, маргааш 13.00 цагаас улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно.

Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзэгчдийн дундаас гурван супер азтан тодрох аж.