Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОУХМ Г.Наранцэцэг Тбилисийн “Их дуулга“-д түрүүлж, АЛТАН МЕДАЛЬ хүртлээ
20

Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг Испанийн бөх PEREZ SOLER-тай барилдан, даралтаар цэвэр ялж, "Их дуулга"-ын аварга боллоо.
Г.Наранцэцэг өмнө нь 2023 онд Тбилисийн "Их дуулга"-аас хүрэл медаль хүртэж байв.



