Дорноговь аймгийн Хатанбулаг суманд ЗУРГААН минутын зайтай хоёр удаагийн ГАЗАР ХӨДЛӨЛТ бүртгэгдлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:gazarkhodloltt.png
legacy:2025/09/a1/NewFolder/gazriinzu.png

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө 02.05 цагт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс зүүн урд зүгт 21 км, Хөвсгөл сумын төвөөс баруун урд зүгт 72 км, Улаанбадрах сумын төвөөс баруун урд зүгт 132 км зайд тогтоогдсон байна.

Харин үүнээс зургаан минутын дараа буюу 02.11 цагт мөн Хатанбулаг сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж.