ТАНИЛЦ: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд НЭР ДЭВШИГЧИД

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 10 сек
50
legacy:2025/05/f8850efe7e4d4ed29ae4c8e29e5af28c.jpg

Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй бөгөөд УИХ-ын тухай хуулийн 68.2-т зааснаар Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна" гэж заасны дагуу томилдог.

Тэгвэл ТАЗ-ийн гишүүдээс Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан нарын томилгооны хугацаа ирэх тавдугаар сард дуусаж буй юм. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэх бөгөөд уг сонгон шалгаруулалтад зургаан хүн нэр дэвшиж байна.

Хуульд зааснаар зөвлөлийн гишүүнийг нэг удаа улираан томилж болно. Энэ утгаараа Д.Баатарсайхан дахин нэр дэвшихээр болжээ. Түүнээс гадна Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Одхүү, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нар нэр дэвшиж буй аж. Эдгээр зургаан нэр дэвшигчээс хоёр нь шалгарч, зургаан жилээр томилогдоно.

Зарим нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэвэл:

Должингийн БААТАРСАЙХАН

Албан тушаал: Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Соёл судлаач, Соёлын ажилтан, Эрх зүйч, Төрийн удирдлагын арга зүйч

Зэрэг цол: Удирдахуйн ухааны магистр

Харилцах утас: 264982

Цахим шуудан: baatarsaikhan@csc.gov.mn

Ажилласан туршлага:

Баянхонгор аймгийн Галуут сумын Соёлын төвийн эрхлэгч

Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн

Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Боловсон хүчний хэлтэс, Хүний нөөцийн удирдлагын газар, Төрийн албаны боловсон хүчний хэлтэст техник ажилтан, мэргэжилтэн, зааварлагч, шинжээч

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд референт

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд ахлах референт

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Цэнддаваагийн АМАРТӨГС

Албан тушаал: Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Мэргэжил: Эдийн засаг - менежмент

Зэрэг цол: Бизнесийн удирдлагын магистр, Төрийн удирдлагын магистр

Харилцах утас: 266575

Цахим шуудан: amartugs@csc.gov.mn

Ажилласан туршлага:

Монгол Улсын Хөдөлмөр зохицуулалтын газар мэргэжилтэн

Олон улсын хамтын ажиллагаа, ЗГХЭГ "Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөл"-н ажилтан

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтэн

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэдээлэл, хяналт - шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт ахлах мэргэжилтэн

Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын дарга, Ажлын албаны дарга

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    6 хүн бүртгүүлээд тэрнээс ТАЗ-д бсан 3 дээр нь зураг оруулаад, тэрнээсээ одоо ТАЗ-н гишүүн байгаа 2 хүнийх нь тухай мэдээлэл оруулж энэ тэр. Угаасаа ямар 2 хүнийг шалгаруулах нь тодорчихсон юм бишүү. Ингэж жүжиг тавих юм бол сонгон шалгаруулалт гэж зарлаад ч яадаг юм. Энэ хоёрыг авнаа гээд ил тод зарлачиж байгаач

  • З
    З.Нэргүй

    Баатарсайхан даргыг дэмжиж бна төрийн албан хаагчдын зовлон жаргалыг нэвт шувт мэддэг.Сонгоорой ярихад хүртэл гайхалтай тийм төрийн түшээ.

  • М
    Матаас

    Санжрагчаа шүүхийн ерөнхий зөвлөлрүү хууль бус томилгоотой очиж байсан гэнээ

  • И
    Иргэн

    Нэг хүнийг нь орхичиж тэгэхээр тэр талаас бичүүлэхээр мэдээлэл өгч л дээ.