Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг энэ сарын 7-15-ны хооронд хааж, шинэчилнэ
00

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, ЧД-ийн 24-р хороо, СБД-ийн 15, 17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замыг шинэчилж байна. Энэ хүрээнд Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх 2.7 км урт авто замыг 5-р сарын 7-ны өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна. Тус авто замыг 5-р сарын 15-ны 06:00 цагт нээнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



