Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Учрал: Нэг сарын дотор 1XBET-ээр 16.6 сая ам.доллар гарчихлаа. Тиймээс ХУГАЦАА АЛДМААРГҮЙ БАЙНА
40

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цахим мөрийтэй тоглоомыг хориглох Зөвшөөрлийн тухай хуулийг 7, 7 хоногоор сунгасаар байтал олон айл өрхийн амьдрал хүндэрлээ шүү. Нэг сарын дотор 1XBET-ээр 16.6 сая ам.доллар гарчихлаа. Тиймээс ХУГАЦАА АЛДМААРГҮЙ БАЙНА" гэв.



