Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Хувийн хүргэлтийн компани өдөртөө хүргэлтээ хийж байхад Монгол шуудан 48 цаг дотроо багтаж хүргэдэг учир өрсөлдөж чадахгүй байна“
40

Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Шуудан ХК-ийн үйл ажиллагаа, үндэсний хэмжээний шуудан түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Хувийн хүргэлтийн компани өдөртөө буюу 12 цагтаа багтаж хүргэлт хийж байхад Монгол шуудан 48 цаг дотроо багтаж хүргэдэг учир өрсөлдөж чадахгүй байна. Ер нь Монгол шуудан ХК-ийн 66 хувийг төр эзэмшиж байгаа асуудлыг эргэж харах цаг болсон" гэлээ.



