ТАНИЛЦ: Ирэх сарын 1-нээс Буянт-Ухаа, Дарь-Эх, Толгойт, Өнөр зэрэг 14 орон нутгийн зэрэглэлтэй ХОТТОЙ болж, Шаргаморьт, Агросити гэх ДАГУУЛ ХОТТОЙ БОЛНО

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 52 сек
380
legacy:494358670_559250960177077_4401733652975159321_n.jpg

Та одоогоор аль дүүргийн оршин суугч вэ. Үүнийг асууж буй учир нь сар хүрэхгүй хугацааны дараа буюу ирэх зургаадугаар сарын 1-нээс нийслэлчүүд бид хот дотроо хоттой болох нь. Болох болохдоо 14 хоттой болно. Үүнийг өнгөрөгч онд УИХ Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тусган баталсан байдаг. Олны нүдийг орой дээр нь гаргаж байгаа эл хуулийн агуулгыг та бүхэнд танилцуулж байна.

-ХОТУУД өөрийн гэсэн ЗЭРЭГЛЭЛТЭЙ БАЙНА-

Энэхүү хуулиар бий болгох хотууддаа зэрэглэл тогтоож өгсөн. Ингэхдээ улсын болон бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, газар зүйн байршил, өөрийн болон засаг захиргааны чиг үүргийн онцлогийг нь харгалзан хотыг дараах гурван байдлаар ангилна. Үүнд:

-Нийслэл Улаанбаатар хот;

-Улсын зэрэглэлтэй хот;

-Орон нутгийн зэрэглэлтэй хот

Мөн түүнчлэн улсын зэрэглэлтэй хот дагуул хоттой байж болохоор заасан.

Тэгвэл эдгээр хотуудын гол "шалгуур" юу байх вэ

ТАНИЛЦ: УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ:

Хүн ам: 100000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн, тэдгээрийн дийлэнх хувь нь үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэцтэй, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий хот нь улсын зэрэглэлтэй байна.

Тэгвэл манай нийслэл Улаанбаатар хотод УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ дараах 2 хот байна.

legacy:14hot/GreyandWhiteSimpleCafeBuy1Take1InstagramPost2.gif

Захирагч: Тухайн хоёр хотыг тус бүрийн хотын захирагч болон зөвлөл удирдана.

ТАНИЛЦ: ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ:

Хүн ам: 30000-аас доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байна

Тэгвэл манай нийслэл Улаанбаатар хотод ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ дараах 14 хот байна.

legacy:14hot/GreyandWhiteSimpleCafeBuy1Take1InstagramPost.gif

Захирагч: Тухайн хотуудыг тус бүрийнх нь хотын Захирагч болон зөвлөл удирдана. Гэвч зарим хотуудын хувьд нутаг дэвсгэрийн байршлаас хамаарч нэгдсэн нэг хотын захирагч болон зөвлөлөөр удирдуулах юм. Тухайлбал, Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа хотыг Хан-Уул хотын Захирагч болон зөвлөл удирдана. Мөн Сонгинохайрхан, Толгойт, Баянхошуу, Өнөр хотыг Сонгинохайрхан хотын Захирагч болон зөвлөл удирдана. Харин Сүхбаатар, Сэлбэ хотыг Сүхбаатар хотын Захирагч удирдах бол Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хотыг Баянзүрх хотын Захирагч болон зөвлөл нэгтгэн удирдах юм.

ТАНИЛЦ: ДАГУУЛ ХОТ:

Хүн ам: Дагуул хот орон нутгийн зэрэглэлтэй байна

Тэгвэл манай нийслэл Улаанбаатар хотод ДАРААХ ГУРВАН ДАГУУЛ ХОТ байна.

legacy:14hot/GreyandWhiteSimpleCafeBuy1Take1InstagramPost1.gif

Захирагчид: Агросити дагуул хот нь одоогийн СХД-ийн нутаг дэвсгэрт байрлана. Багахангай болон Шарга морьт нь тус тусдаа хотын ЗАХИРАГЧТАЙ байна.

-ХОТ ТУС БҮРИЙГ ЗАХИРАГЧ БОЛОН ЗӨВЛӨЛ УДИРДАНА. ЗАХИРАГЧ, ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН НЬ ТУХАЙН ХОТЫНХОО ОРШИН СУУГЧ БАЙНА-

Мэдээж хэрэг хот тус бүр Хотын Захирагчтай байна. Эдгээрээс гадна энэ хуулиар ЗӨВЛӨЛ гэх шинэ ойлголт орж ирж буй юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн хотын оршин суугчийн тооноос хамааран батлах бөгөөд бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх юм. Зөвлөлийн гишүүдийг тухайн хотын оршин суугчаас сонгох юм. Тухайлбал, орон нутгийн зэрэглэлтэй хотын оршин суугчийн тоо нь 50 мянга хүртэл бол зөвлөлийн гишүүний тоо 11 байх бол 50 001-ээс дээш бол 15 байхаар зохицуулна.

Зөвлөлийн гишүүд нь бүрэн эрхийн хүрээнд, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах, хотын төсвийг хэлэлцэж батлах, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох, оршин суугчдын нийтлэг ашиг сонирхол, оролцоог хангах үүднээс санал асуулга зохион байгуулах шийдвэр гаргах, Захирагчийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгох зэрэг эрхийг хэрэгжүүлэх боломжтой байх юм.

-УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ "Л.ОЮУН-ЭРДЭНЭ" БАТЛАМЖЛАХ БОЛ ОРОН НУТГИЙН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТЫН ЗАХИРАГЧИЙГ "Х.НЯМБААТАР" БАТЛАМЖИЛНА-

Сонирхолтой нь, хот тус бүрийн Захирагч тухайн хотынхоо ОРШИН СУУГЧ байх ёстой юм. Хуульд зааснаар улсын зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, Ерөнхий сайд батламжилна. Харин орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагчийг тухайн хотын оршин суугчдаас сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл улсын зэрэглэлтэй хотын Захирагч батламжилна. Бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Мөн хотын Захирагч нь дэд Захирагчтай байж болно.

-ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХЭД 24 ХОНОГ ҮЛДЛЭЭ-

Энэхүү хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан байдаг. Харин гишүүдийн зүгээс энэхүү хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлага байгааг хэлж буй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батлутын зүгээс "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас хэрэгжилтийг хойшлуулах ёстой. Тухайлбал, аймгийг татан буулгахгүйгээр хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэж тооцоолоод төлөөллийн зарчим алдагдахаас авхуулаад олон асуудал хөндөгдөж гарна" гэв.

-БЭРХ СУМЫГ ХОТ БОЛГОНО ГЭВ-

Энэ хууль зөвхөн нийслэлийн Улаанбаатарын хэмжээнд хамаарах хууль биш юм. Орон нутгуудад ч хаматай. Учир нь хуулийн хүрээнд зарим аймгийн нэр бүхий сумдыг хотын зэрэглэлтэй болгох гэнэ. Тухайлбал, одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Хэнтий аймгийн Бор-Өндөр болон Бэрх сумыг ХОТ гэх нэршилтэйгээр явах нь.

Хуваалцах:380

СЭТГЭГДЭЛ (38)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ эргүү нямбактер 126 яая да. Хийх юм зөндөө л байх юм. Шал хэрэггүй юм хийж байх гэж. Үүнийг мөнгө зувчуулах зорилглтой хийдэг байх да. Түүнээс биш ямар хэрэгтэй гэж аймаг сумдын нэрийг өөрчилж хот болгох гээд баыгаан бол

  • З
    Зочин

    Засаг захиргааны нэгжийг үндсэн хуулиар баталсан биш билүү. Энэ улсад хуульд биш хааны зарлигт захирагдаж амьдрах хэрэг үү

  • Z
    Zochin

    126 bolchihsn bvr ih zawtai bolood hiih bh ymaa olj ydaj bh shiwdee ergvv ymaa

  • Г
    Гонгор

    Улам л жижиглэн бутаргаж Хятадын бүрэн хараат болгох нь хялбар ойлгомжтой болж байна УБ чууд яах гэж та нар МАН аа сонгов оо хохь чинь дээ нам төрийн хулиа дага одоо гоншигноод яахав дарангуйлалд орсон ш дээ хотынхон хөдөө сайхан байнаа

  • З
    Зочин

    Үүнийг солиорол гэх үү? Тэнэглэл гэх үү?

  • З
    Зочин

    Жинхэнэ тэнэглэл

  • З
    Зочин

    Өнөө 126 нь "Галзуу хүний өдрийн тэмдэглэл" шиг иймэрхүү амьдралаас тасархай юм зохиогоод сууж байдаг нь гэм биш зан болж байх шив дээ. Хөдөөнөөс ирж шавсан айлуудыг орон нутагт нь буцааж, тэр нутгийг нь хөгжүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй. Монголд жинхэнэ хот шиг хот болж хөгжиж байсан ганц хотоо баллаж сүйтгээд одоо сэтгэл нь ханахгүй бүр устгалаа шдээ.

  • З
    Зочин

    Тэгэхээр Улаанбаатар хотод хэдэн өндөр байшин босгоод л "хотхон" гэдэг юмнууд нь юу болох юм бол? Ёстой хөгийн холион бантан хийж байх юм даа. Баахан дарга, дарганцартай улс болж хувирлаа. 126 дээр 14 хотын дарга гээд л цувж өгөх нь дээ.

  • З
    Зочин

    Muuhai huiten tsaraitai nyambaatar ajlaasaa ogtsor. Yasan jijig tarhitain be. Hotoor togloj bhaar ter Hentii aimgaa oligtoihon hugjuulcheech chaddag yum bol

  • З
    Зочин

    Yu meddeg chaddagtaa iim balai yum hiigeed bgaan be odoo bur hiih yumaa olj yasan hotoor min togloj ard iregedee bodohgui bj yun hot tuluvlult yum 14 hot. Ta nariin hamaatnuud turj uheh gej bga bolohoor taanuus odoo baitlaa bur hamaatan sadnaaraa hotoo huvaaj ideheer shiidee Yu. Bitgii solior tarhi chin usaar duurchee yaanaa tsenegleechee yadaj bibli unshij uzeegui tarhi bh chin arai ch dee neg muu 12 angiin suragchaas doloondor bh gej ajlaa huleelgeed ugchih ene ulaaanbaatriig hugjuuleh daraagiin humuust ni ug

  • И
    Иргэн

    Олон хот одон дарга, олон олон орон тоо. Ашгүй аль нэг хотын дарга болохын төлөө өрсөлдөнө өө

  • 1
    111

    Худлаа олон хот нэртэй болгож өөрсдийгөө дарга өргөмжлөх л гэж бгаа биз идэж ууж ханадаггүй новшнууд

  • N
    Nightmare

    Iiml medreluud tarhi n ajilhaa baichihsan nohoin baasnuud

  • З
    зочин

    хот нэртэй боллоо гээд юу өөрчлөгдөх юм гол нь ард иргэд амар тайван айдасгүй дарамгүй амьдрах ёстой биздээ гэтэл иргэдэд ээлтэй биш байх юмдаа ойлгохгүй юм

  • З
    Зочин

    ingeh hereggvishdee. ajil hiij bn gej setgej bga yum ni dargiin too l nemh yumuu. ard irged bidend heregtei yumuudaaa

  • Z
    zochin

    хот нэртэй хэдэн хэсэг хуваагаад хотын дарга нь баахан дагуулууд албадтай болоод нэг баахан орон тоо гаргаж дарга нэрийн дор өндөр цалин авсан зүгээр суусан ширээний бөглөөснүүдийг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх нь дээ

  • Н
    Наран

    Яаж ингэж мунхаглана .вээээ

  • И
    Иргэн

    Ядуучуудын хот баячуудын хот гээд тусгаарлах гээд бгаа юмуу хаашаа юм бэ дэмий юм сэдэж бхаар улс орноо хөгжүүлэх,цөөхөн хэдэн ард иргэдээ тайван амгалан сэтгэл зовох юмгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлээч

  • 2
    2001 to 2025

    Aguu ih setgeltei.zovlon dagaj amidradag hvmvvs mongolchud ymda. Gedes ni vrgelj tsatgalan baig.

  • И
    Иргэн

    Хот дотор хотууд болгож ху.ааж бхаар хөдөө орон нутаг болон УБ хотоос зайдуу газруудыг хот төлөвтэй болгооч дэд бүтэц зам харгуй сайжруулж үйлдвэрүүдийн нэгдсэн районууд байгуулж бүтээгээч хүн амынхаа суурьш лыг тэлж өргөжүүлэх бодлог төлөвлөөч

  • И
    Иргэн

    Монголчууд жалганы нэг үзэл гаргаад тарж бутраад хөгжихгүй байна гэж сүр болоод 2024 онд УИХ сонгуулийг аймаг дүүргээр бүсчлээд сүртэй явуулсан, одоо буруу болсон уу, шөнө бүр нэг тэнэг юм зүүдэлж сэрж босч ирээд хийн гэхийн, юу ч хийхгүй байж байгаад Нян, Данх 2028 онд зайлаад өгөлдөө, машины татвар нэмснээс болж жил бүр 600000 төгрөг халааснаас гаргаж байгаа хариугаа олон хүн 2028 онд, бараг наана ч авч магадгүй байх шүү

  • З
    Зочин

    Хатуу хориглож бгаашүү

  • З
    Зочин

    Элийрэл

  • З
    ЗОЧИН

    ХОТЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ ХОТЫН ЗЭРЭГЛЭЛГҮЙ ХОТ ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА АА.БААХАН ХОТЫН ДАРГА НАР НӨГӨӨ ХҮНД СУРТАЛ Ч ГААРААД ӨГӨХ БАЙХДАА. ИРГЭД Ч ИХ ЗОВОХ НЬ ЭЭ ДЭЭ.

  • З
    Зочин

    Социализмын үед Улаанбаатар хот Найрамдал, Ажилчин, Сүхбаатар, Октябрын гэсэн 4 районтой (дүүрэг) байв. Сүүлд 9 дүүрэг болов.Одоо 14 болохнээ. Хүн амын өсөлт, сургууль соёлын төвүүд, дэд бүтэц, эмнэлэг, бусад үйлчилгээг төвлөрүүлэх шаардлагатай болсон тул энэ зөв л асуудал. Гэхдээ хөдөө голдуу гаруудад үүнийг ойлгуулахад 2-3 жил хэрэгтэй.

  • З
    Зочин

    Битгий тэнэгт. Тэр орон нутаг руугаа яв

  • З
    Зочин

    Бантан бантан

  • З
    Зочин

    Тэнэгтээрэй .

  • З
    Зочин

    Ёоооооё томхон улсын жижиг гацааны дайтай жоохон хотын асуудлыг шийдэх гэж үнэхээр үйлийг нь үзхиймаа. Гадны том хотын захирагч нараас ичээч ээ . Тэд чинь 10, 20 н сая хүнтэй хотыг асуудалгүй, иргэддээ дарамт учруулахгүй шийдээд болоод бнашдээ. УБ хот жижиг хот шүү. Чаддагт нь ажлаа өгөлдөөөөөө

  • Z
    Zochin

    Захуудаа нүүлгэж түгжрэлээ шиидээсэй!!Илүү зардал гаргасан ажил!! Бөөн бичиг, баримт,цаг хугацаа

  • М
    Монголоо

    НЯНБАКТЭР НОВШЫГ ЯАХ ВЭ ДЭЭ 😡😡😡 ЦАГДААГАААР ХАМГААЛУУЛААД АРД ТҮМНИЙГ ЦӨЛМӨЖ ДУУСАХГҮЙ ЮМАА !! ТЭГСЭН МӨРТЛӨӨ БУУЛГАХ ЁСТОЙ БАРИЛГЫГ БУУЛГАХГҮЙ ЮМАА . ХАР НОВШ БУУЛГАХ ЁСТОЙ Б

  • З
    За болио...

    За болиооооо

  • З
    Зочин

    zuv engec baijl urgshna dor doroo hugjil uraldana

  • З
    Зочин

    МУ-ын нийслэлийг 14 нэртэй гэж үзэх үү, хуучнараа УБ гэж боломжгүй санагдах юм

  • Д
    Д.Цэрэнбат

    Дээд удирдлгууд зөв зүйтэй ажлууд хийж бгаад талархаж бнаа

  • З
    Зочин

    Хог, түгжрэл,утааны үүр болгочихоод юун 14 хот вэ? Ерөнхий сайд,хотын дарга хоёр болиоч. Энэ хоёр монголын ард түмнээр тоглуулохоо болиоорой.

  • З
    Зочин

    Энэ тэнэглэл бна. Харин бүх аймагуудаа хотын зэрэглэлтэй болгоод Дархан Эрдэнэт Хөтөл Энэ гуравыг хуучинаар нь хот болговол тухайн үед залуу насандаа бүтээн байгуулах их үйлст оролцож явсан олон олон хүмүүс баярлах байхдаа. Ахмад үеийнхээ бүтээн байгуулсан хотуудыг аймаг болгож, бүх үйлдврүүдийг ардчилал нэрэндор устгаж үгүй хийгээд хог, түгжрэл,

  • З
    Зочин

    Хотын эрх мэдэл, төвлөрлийг сааруулж иргэддээ ойртуулсан нь дээрээ зөв. Төрийн бүтэц хэт данхайж 1 хүн хийж байсан ажлыг 5-10 хүн хийсэн дүр үзүүлж сул цалин авсаар байна. Сөх-ийг захирагчийн мэдэлд шилжүүлж хөрөнгө мөнгөний хяналт тавихгүй бол ажлын чадваргүй, боловсролгүй хэрүүлч авгай нар мөнгө завшаад зарим нь зугтаад алга болсон, дараачийнх нь идээд, завшаад сууж ыайна, ямар ч хяналт алга, хувийн ашиг сонирхолтой аудитад мөнгө өгөөд худлаа хянагдсан зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргуулж байна. Төр хэтэрхий олон дамжлагатай. Нийслэл,дүүрэг, хороо, нэг цэгийн үйлчилгээ , олон нийттэй харилцах төв бүгд 1 чиг үүрэгтэй гэтэл асуудал шийдэгдэхгүй хүнд суртал шат дамжлага их татварын мөнгө дэмий үрж байна