Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгчийн сонгуулиуд дээр сонголтгүй сонголт хийх шаардлага тулгаад байдаг

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:amarbayasgalan gishuun/MPA_8709 copy.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ерөнхийлөгчийн сонгуулиуд дээр сонголтгүй сонголт хийх шаардлага тулгаад байдаг. Харин сүүлийн 2 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиудад сонголт байхгүй бол цагаан хуудсаа өгч, эрхээ эдлэх сонголт иргэдэд нээлттэй болсон.

Асуудал бүр 100 хувь Цэцийн зөв байна гэдэг ойлголт байж болдоггүй. УИХ-аас Цэцийн шийдвэрүүдэд хүндэтгэлттэй хандаж байгаа" гэлээ.