Б.Найдалаа: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй байгаа гишүүд намын эрх ашиг, өөрийн сонгогдох эрхийг л бодож байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/09/494351548_1134719662033207_5258220042781449196_n.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Сонгуулиар 10 нэр дэвшигчийг БҮГДИЙГ НЬ дугуйлахгүй бол "САНАЛЫН ХУУДАС хүчингүй болно" гэснийг ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн.

ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй байгаа гишүүд намын эрх ашиг, өөрийн сонгогдох эрхийг л бодож байна" гэлээ.