Э.Батшугар: Банк, ББСБ-ууд ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭР ашиг олох нь буруу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/05/NewFolder2/491292475_1128897752615398_7737654024811424549_n.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугар гишүүдийн асуултад хариулахдаа "ХАР ЖАГСААЛТ"-гүй болсноор ЗЭЭЛИЙН ХҮҮ буурна. Мөн банкуудын урсгал зардал буурснаар "Таньдаг эдийн засагч байна уу" гэж явдаг байдал арилна.

Түүнчлэн банк, ББСБ-ууд ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭР ашиг олох нь буруу. Эргэн төлөлт нь найдвартай, эрсдэлгүй учраас ЗЭЭЛИЙН ХҮҮ нь ч буурах боломжтой" гэлээ.