ЯЛАЛТААР НЬ ЯЛТАД ХҮРСЭН ЗАМ: Орос гэх “НӨХӨР“....

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 6 мин 33 сек
150
legacy:2025/05/a8c55b88f10b47f78f09cd715e8a695b.jpg
legacy:14hot/93e939952b644b39a3e1dd2035576e47.jpg

Нэг минут. Улаан талбайд алх цохих мэт чимээнээс бусдаар өөр анир үгүй. Энд цугласан бүхэн тэртээ дайны он жилүүдэд эх орноо хамгаалсаар "дууссан" амь бүхнийг дурсаж зогсоо нь энэ. 1418 хоног Германы фашизмаас хүн төрөлхтнийг аврахаар тэмцэлдсэн энэ дайнд Зөвлөлтийн ард түмэн 26 сая хүнээ алдсан байдаг. Түүх түүхээрээ үлдэх ёстой. Тиймээс ч Ялалтын баярын энэ цаг дор түүхийн мартаж болшгүй нэг хэсгээ Оросын ард түмэн эргэн санаж, хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү Гитлерийн Германыг буулгаж авсан Ялалтын түүхт 80 жилийн ой "алтан" Москвагийн тэнгэр дор эхэлж, сүр хүчийг үзүүлсэн цэргийн парадын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тэгвэл жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн энэ парадын эргэн тойронд бидний овоо хараандаа тогтоон ажиглах, ойлгох ёстой хэд хэдэн агуулгууд байлаа.

-БИД ЯАГААД ЯЛАЛТЫН БАЯРТ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ ЁСТОЙ ВЭ-

-ЗӨВЛӨЛТИЙН ЯЛАЛТААР МОНГОЛЧУУДЫН ОЛЖ АВСАН "ЯЛАЛТ"-

legacy:14hot/6f5b367a43244d258c0a07da8ff1f2c4.jpg

Дээрх асуултад түүх хариулт өгөх учиртай. Эх орны дайны ялалтаар зөвхөн Оросууд хожсон уу гэвэл үгүй. Ялалтын ард "ялалт" олсон түүх монголчуудтай холбогдоно. Харин тэр "ялалт" нь ЯЛТЫН ГЭРЭЭ байлаа.

Крымийн хойг. Ялта хот. Дайны дараах дэлхийн шинэ дэгийг хэлэлцсэн Гитлерийн эсрэг их гурвалын уулзалтаар Зөвлөлтийн удирдагч Иосеф Сталин Японы эсрэг цэрэг хөдөлгөхөд үндсэн гурван болзлыг тавьсны нэг нь БНМАУ-ын тусгаар тогтносон статусыг хүлээн зөвшөөрөх явдал. Ийнхүү дэлхийн их гүрнүүдийн ашиг сонирхол огтлолцох цэг дээр 20-р зууны түүхнээ туурга тусгаар монголын хувь заяа шийдэгдэж байв.

Түүх ингэж л үргэлжилсэн. Харин энэ түүхийн эхлэл нь Гитлерийн Германыг буулгаж авахаар 1418 хоног үргэлжилсэн дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмнийг "ганцаардуулаагүй" монголчуудын үйл хөдлөлөөс эхтэй.

Дайны эхний өдрөөс л монголын ард түмэн "Бүхнийг фронтод" гэсэн уриан дор дайны фронтод хүрэх тусламжийн төлөө эрвийх дэрвийхээрээ хөдөлж байсан гэдэг. Үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, ээлжийн амралтаа авалгүй өдөрт 2-5 цаг илүү ажиллах ч нийтлэг үзэгдэл байж. Ийнхүү ажилчин, малчин, сэхээтэн ангиас авхуулаад монголын нийгмийн бүх л хүрээг хамарч үргэлжилсэн Улаан армид туслах хөдөлгөөний дүнд монголчууд зөвлөлтийн фронтод 300 орчим кг алт, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, хагас сая агт морь, дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн барааг хүргүүлжээ.

Товчхондоо, дайны жилүүдэд монголчууд үнэнч холбоотон болохоо батлан харуулсан түүх, Гитлерийн Германыг буулгаж авсан ЗХУ-ын ялалтын түүх, Ялтын тавцнаа "Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх" асуудлыг аваачсан түүх бүгд өөр хоорондоо огтлолцоно. Өөрөөр хэлбэл, Оросын ард түмний энэ ялалт монголчуудын хувьд ч дэлхийд "ялалт"-аа олох үндэс байсан гэдгийг ойлгох нь зүй. Тиймээс ч жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Ялалтын баярын арга хэмжээнд төрийн тэргүүний түвшинд ач холбогдол өгч, оролцох нь бид өмнө ч, одоо ч мөнхийн хөршөө "ганцаардуулаагүй" юм шүү гэх мессэжийг олон улсад өгч буй хэрэг юм.

-МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ЯЛАЛТЫН БАЯРТ ОРОЛЦСОНООРОО ГАДААД БОДЛОГЫН ХУВЬД ОЛОН ТУЛГУУРТ БАЙХ ЗАРЧИМ ХАНГАГДАВ-

-В.В.ПУТИН: УРИЛГЫГ МИНЬ ХҮЛЭЭН АВЧ, МОСКВАД ИРСЭНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ-

legacy:14hot/72248da2f2ba41e4b236cd29e62df141.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцохоор Москвад газардсан өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Кремлийн ордонд хүлээн авч, уулзсан. Уулзалтын эхэнд "Эрхэм Ерөнхийлөгч та дэлхийн 2-р дайны түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох урилгыг минь хүлээн авч, Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье. Дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн ЗХУ-д тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болоод ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдаг" гэсэн юм.

Үнэн хэрэгтээ, Орос, Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн Ялалтын парадад урилга өгсөн улсуудаас аль улсын төлөөллүүд Москвад ирэх нь дэлхий нийт төдийгүй оросууд өөрсдөд нь сонин байсан байх. Энэ утгаараа Монголын төрийн тэргүүн Ялалтын баярт биечлэн очсон нь гадаад бодлогын хувьд ч таатай "имиж"-ийг бүрдүүлсэн нь лав. Нөгөө талдаа олон орны төлөөлөл ирэх тусмаа В.В.Путины дотоод улс төрийн бодлогод нэмэх оноо авч ирэх буюу "ганцаараа" биш байгаагаа батлах боломж нь. Энэ утгаараа аль аль тал нь ач холбогдол өгч буй хэрэг.

Түүнчлэн манай улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа "ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн" хэмээн заасан байдаг. Сүүлийн жилүүдэд гуравдагч хөршийн бодлогыг ч чухалчлах болсон. Гэлээ гэхдээ энэ удаагийн Ялалтын баярт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний түвшинд урилгыг хүлээн авч, ач холбогдол өгч биечлэн оролцсон нь гадаад бодлогын олон тулгуурт, идэвхтэй зарчмаа хангаж, ойр байгаагаа тэдэнд харуулсан тун ухаалаг үйлдэл болов.

-МОНГОЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ ОРОС "ҮЛ ТООСОН" ГЭЖ ҮҮ-

-ЯЛАЛТЫН БАЯРТ ОРОЛЦОХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН АЙЛЧЛАЛД ХАМААТНА-

Ялалтын баярын өдрүүдэд олон нийтийн дунд мэтгэлцээн өрнүүлсэн зүйл нь Ерөнхийлөгчийн ОХУ үл тоосон уу гэх агуулга байлаа. Гэвч төрийн ёслолын журамдаа дээд, өндөр түвшний айлчлал нь төрийн айлчлал, албан ёсны айлчлал, ажлын айлчлал, хувийн айлчлал гэсэн ангилалтай байна хэмээн заасан байдаг. Эдгээр нь ач холбогдол, ранкаараа өөр өөр гэсэн үг.

Хэдийгээр ОХУ-д төрийн төргүүнүүд нэг дор айлчлалаар очиж буй нь харагдаж байгаа боловч тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал нь ажлын айлчлалдаа хамаатна. Харин бидний харьцуулж шуугиад буй БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айлчлал нь төрийн айлчлал юм. Нөгөөтээгүүр олон улс дахь нийгэм, эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж Орос Хятадад таатай хандахаас өөр гаргалгаа үгүй. Энэ бол айлчлалын цар хүрээнээс шалтгаалан аль ч төрийн тэргүүний авч хэрэгжүүлэх "тактик" юм.

Харин Ялалтын баярт ирсэн төлөөлөгчидтэй хийх уулзалтын үеэр У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг арын эгнээнд суулгасан гэдэгт ч төрийн айлчлалын дэг хамаарна. Бидний хэллэгээр ийм чухал "суудал хуваарилалт"-ад хувийн үзэмжээр хандана гэж үгүй. Төрийн айлчлал хийж буй Ши Жиньпин болоод ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж, нэгэн цул болж тулалдаж байсан Төв Азийн улсын Төрийн тэргүүн, төлөөллүүд ч айлчлалын түвшнээс хамааран урагш суудал эзэлж буй юм. Улмаар дараагийн эгнээнд Монгол, Египет, Серб зэрэг улсууд байрлал эзлэн суусан. Нөгөө талдаа Оросууд ахлах дараалалдаа цагаан толгойн үсгийг баримталдаг. Энэ мэт олон хүчин зүйлсээр төрийн тэргүүнүүдийн суудал хуваарилалтыг хийсэн болов уу.

Товчхондоо, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг үл тоосон хэрэг бус Ялалтын баярт оролцсон зарим улсын төрийн тэргүүнүүд айлчлалын ранкаараа өөр байсан учраас харьцуулах шаардлагагүй гэсэн үг юм.

-УЛААН ТАЛБАЙД АЛХСАН МОНГОЛ ЦЭРГҮҮД-

-БАХАРХАХ, БАЯРЛАХ, ОМОГШИХ, ДОГДЛОН ХҮЛЭЭХ МӨЧ-

Цаг нь тулахад "Манай цэргүүд одоо л алхах байх даа" гэсэн хүлээлт маш урт санагдана. Цэргийн хамгаалалт бүчсэн Улаан талбайд тэдний алхаад л өнгөрөх хугацаа маш богино. Тийм боловч Төрийн далбаагаа залж, нүүр дүүрэн харц дээгүүр, цэх гэгч нь алхах тэдгээр цэргүүдийн дүр зураг ямар ч хүнд бахархал төрүүлнэ. Сүрдэх, бахархах, омогших, баярлах, хүлээх гээд. Энэ бүх мэдрэмж Улаан талбайд монгол цэргүүдээ харсан үед нэгэн зэрэг "сүлэлдэж" байв.

Энэ удаагийн 80 жилийн ойн парадад оролцох багийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлан алхсан юм. Эл бие бүрэлдэхүүнд офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2, нийт 80 цэргийн алба хаагч багтсан байдаг. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн тэгш ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан юм. Энэ жил мөн адил 80 буюу тэгш ойн баярын парадад монгол цэргүүд хөл тавьсан нь энэ билээ.

-ЯМАРТАЙ Ч...-

Ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярт оролцсоноороо эх орны дайны жилүүдэд ч, өнөөдөр ч мөнхийн хөршөө "ганцаардуулаагүй" гэдгээ сануулаад, харуулаад ирлээ. Тэрбээр дан ганц Ялалтын баярт оролцоод зогсохгүй тус улсад сурч хөдөлмөрлөж байгаа сонсогч офицеруудтай уулзаж, дайны жилүүд дэх орос монголын харилцааны цөмийг агуулсан "Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөнд цэцэг өргөж, Москва хотноо байрлах Д.Сүхбаатар жанжины дурсгалын самбарт хүндэтгэл үзүүлсэн юм.

Төрийн тэргүүний хэмжээнд хийж буй үйлдэл бүх нарийн утга учиртай. Энэ утгаараа бид үзэл баримтлалын хувьд ч, туулж ирсэн түүхийнхээ хувьд ч олон улсад гадаад бодлогоо тэнцвэртэй, идэвхтэй явуулах шаардлагатай тул Ялалтын баярт оролцсон нь буруудаад байх зүйлгүй болов уу.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    k.kk ha ha

  • З
    Зочин

    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

  • А
    Алтан удам

    Алтан удмаа устгуулж,Ерөнхий сайдыг нь төрийн баяр наадмаар буудаж алж байхад гөлөг шиг байсан байх даа.

  • Ч
    Чи өөрөө

    Чи өөрөө Орсын шээс, рцнк ийн бөөс үү. 🤣🤣🤣

  • Т
    Тийм

    Яг зөв.

  • З
    Зочин

    Хөрш оронтой эвдрэлцүүлэх гэсэн бодлоготой харийн гар хөлүүд юу ч гэж байсан Монгол хүний саруул ухаан ялна

  • З
    Зочин

    Цуст Путинтай шившигтэй парад. ЗХУ-ын үед Ялалтын парад гэж хийдэггүй амь үрэгсдийн шарил дээр хүндэтгэлийн цэцэг тавьж мэхийн ёслол хийдэг байсан баяр гэж ч нэрлэдэг үгүй байсан баахан хүнээ алдчихаад баярлана гээд инээдтэй ш дээ амь үрэгсэдээ доромжлодог улс Орос Монгол л юм даа. Тэнд оролцсон хэдэн улс дайнд ямар ч оролцоо байхгүй зарим нь засмал зам ч байхгүй Африкийн улсууд Дэлхийн 2 дайны үед оршин тогтнож ч байгаагүй улсууд Путинаас мөнгө гуйсан гуйлагчид л байсан. Хятад байлдаа ч үгүй гэхдээ Оросод эзэн маягаар ирж оролцож хаан шиг хүндлүүлж Путины эзэн гэдгээ харуулж байгаад буцсан. Хүрэлсүх харин хатавчинд нь сууж боол шиг байгаад ирсэн Хүхэлсүхийг хэн ч тоож уулзаагүй

  • З
    Зөнч

    Хатавчинд сууж байгаад гарч ирчихээд, нэг их суниаж хэрэггүй байх даа,эрүүл сэтгэдэг монгол хүнд бол таагүй,долоогчид +орос шүтэгтнүүдэд бол гайгүй л юм биз!

  • З
    Зочин

    Үүнийг ойлгодоггүй дагзнууд Монгол хзмүүс бишшүү Гадны шээснүүд

  • З
    Зочин

    Хуцдаг пялдага урвагч нар дахин сонгогдох дэмжлэг хөрөнгө мөнгө хакерийн дэмжлэг оросын шахалтыг бусад сөрөг хүчиндээ үзүүлэх л гэж очиж авилга хахууль өгч үнэнч нохойгоо баталж оросын засгийн газрын бодлого эрх ашгийг монголд хамгаалах даалгавраа авах гээд очиж байгаа гэж бодож байна бусад нь зүгээр баг

  • Z
    Zochin

    Nohor ah geeed bdg garuudiig oilogdogui

  • З
    Зочин

    Мэдээж тим

  • З
    Зочин

    Россся иди на хуй

  • Ү
    үглээ.өвгөн

    Путин түр зуурын үзэгдэл.?

  • З
    Зочин

    Путин ,Хүрэлсүхийг хараад юу гэж бодсон бол ? ..”Энэ одоо бас хэн гээч нь бэ ? ..Ямар ойр ойрхон ерөнхийлөгчөө сольдог улс вэ..ядаргаатай улс юм аа “..гэж бодсон доо..