БАЙНГЫН ХОРОО: Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/Baingiinhoroo.jpeg

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Үүнд:

Инновац, цахим бодлогын байнгын хороо

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./

Нийгмийн бодлогын байнгын хороо

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 108 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн тайлан

-Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн нараас эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

Төрийн байгуулалтын байнгын хороо

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./

-Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Бусад