5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил наймдугаар сарын 25-нд дуусна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/05/omoam.jpg

5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган замын ажил 15 хувьтай үргэлжилж байна. Уг хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгах аж. Тодруулбал, шинэчилж буй явган замын чулуун хавтангууд барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй, 30смx 60см болон 30см х 30см хэмжээтэй. Мөн дугуй, скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод саад учруулахгүй.