ЗГ-т ажлын хэсэгт ахалж байгаа Ж.Алдаржавхлан гишүүнд Ж.Бат-Эрдэнэ гишүүн ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАВ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Bat-ErdeneJ gishuun/25.png
legacy:Bat-ErdeneJ gishuun/MPA_3231.jpg

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах өөрчлөлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "20 минутын хот” үндэсний хороонд Ж.Алдаржавхлан гишүүн ажиллаж байгаа гэх юм. Хэний тушаалаар гүйцэтгэх засаглал дотор УИХ-ын гишүүн орчихсон яваа юм бэ" гэв. Түүний асуултад Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Ж.Алдаржавхлан гишүүн өөрөө ажлын хэсэг ахлах санал тавьсан" гэлээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Юу яриад байгаа юм бэ. Энэ замбараагүй байдлаа зогсоох хэрэгтэй. Хариуцлагыг нь хэн хүлээх юм" гэлээ.