Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
П.Сайнзориг: Жинхэнэ давхар төсөв чинь төрийн өмчит компаниуд дээр байгаа
00

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанд үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Жинхэнэ давхар төсөв чинь төрийн өмчит компаниуд дээр байгаа. Монголын ард түмний бүх баялгийн менежментийг тэнд хийж байгаа боловч үр ашиг маш бага байна" гэлээ.



