ЧУУЛГАН: 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/09/5f5fd79ccf9b4546a6435787ddb2d64dcopy3.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. Үүнд:

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал

· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/

· Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/