Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ө.Шижир: Батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой болохоос “Амжихгүй байна, хойшлуулъя” гэдэг байж болохгүй
00

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Нэгэнт батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах ёстой болохоос “Амжихгүй байна, хойшлуулъя” гэдэг байж болохгүй. Цаашид ч бүх хуулийн хэрэгжих хугацааг ийм байдлаар хойшлуулж ажиллах юм уу" гэв.



